Гизагийн агуу пирамид гэдэг Хеопсын (Хуфугийн) пирамид нь өнөөгийн Египет улсын нийслэл Кайр хотын ойролцоох Гизад орших хаадын оршуулгын цогцолбор пирамидуудын хамгийн аварга, хамгийн эртнийх нь бөгөөд Эртний Дэлхийн 7 гайхамшгаас өнөөдөр үлдэж хоцорсон цорын ганц бүтээл юм. Энэхүү байгууламжийг Египетийн дөрөв дэх хаант улсын фараон Хуфугийн
(Грекээр Хеопс хэмээн дуудагддаг) шарилыг хадгалах булш гэж үздэг
бөгөөд 20 жилийн турш барьж МЭӨ 2560 онд дуусгасан гэж таамагладаг. Уг
пирамид баригдаж дууссан цагаасаа хойш 3800 жилийн турш хүний гараар
бүтээгдсэн хамгийн өндөр байгууламж байсан байна.
Египет судлаач Марк Лехнер
тэргүүтэй судлаачид, “Дэниел, Манн, Жонсон ба Менденхалл” пүүстэй
хамтран практик судалгаа хийж туршсан байна. Туршилтаар Пирамид барихад
дунджаар 14,667 ажилчин шаардлагатай бөгөөд ойролцоогоор 10 жилийн дотор
дуусгах боломжтой гэж гарчээ. Мөн ямар нэгэн хөдөлмөр хөнгөвчилөх
дугуй, араа, төмөр багажууд ашиглаагүй гэж үзвэл 40000 ажилчин
шардлагатай гэж үзжээ. Тэд 2-2,8 сая (дунджаар 2,4 сая) ширхэг чулуун
шоог оруулан барьсан гэж таамаглан олон төрлийн хувилбар тооцоог хийсэн
бөгөөд өдөр бүр 10 цаг ажиллах ба цагт
дунджаар 180 блок (1 минутанд 3 чулуун блок) байрлуулж байсан гэж
тооцсон байдаг аж. Барилгыг барихад шаардагдаж байсан чулуун блокуудыг
зөөхөд 27 жил шаардагдах байсан гэж Америкийн
нэг судлаач өнөөгийн чулууны уурхайнуудын үйл ажиллагаанд үндэслэн
таамагласан байдаг. Иймээс тэрээр 20 жилийн дотор баригдсан гэдэг нь
үндэслэл багатай хэмээн үзсэн байдаг. Гизагийн өндөрлөгт уг
байгууламжуудын цогцолборыг байгуулахад 5 хааны нүүрийг үзсэн 100-аас
багагүй жил шаардагдсан. Гизад анх МЭӨ 2687-2667 онд төр барьж байсан Жосер фараон Саккарын алхамт пирамид, Улаан пирамид, Тахир пирамидуудын барилгыг эхлүүжээ. Зөвхөн эдгээрт 100000 куб метр
хад, бул чулуу орсон байна. Египет судлаачид Хуфу пирамидыг барихад
шаардагдсан хүн цагийн тооцооны дараах томъёоллыг гаргаж иржээ.
2,4 сая чулуу хэрэглэсэн ÷ 20 жил зарцуулсан ÷ 1 жилд 365 өдөр байдаг ÷ өдөрт 10 цаг ажилладаг байсан ÷ 1 цагт 60 минут байдаг учир 1 минутанд 0,55 чулууг байрлуулж байжээ хэмээн тооцсон байдаг.
Өөрөөр хэлбэл ажиллаж буй хүний тооноос үл хамааран 20 минут тутамд 11 блок суурилуулдаг байжээ.
No comments:
Post a Comment