Menu

Wednesday, April 16, 2014

Хэвлэх төхөөрөмж

       Компьютерийн дэлгэцэн дээр гарч буй төрөл бүрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргах боломж бүхий төхөөрөмжийг принтер буюу хэвлэх төхөөрөмж гэнэ. Мэдээлэл нь текст, дүрс, фото зураг, хүснэгтэн мэдээлэл зэрэг байж болно. Принтер нь хэмжээ, хэвлэх хурд, төрөл, үнэ өртөгөөрөө хоорондоо ялгаатай байдаг.

         Принтерийг дотор нь хэвлэх төрлөөр нь матрицийн принтер, черниллэн хортой принтер, лазер принтер гэх зэргээр ангилдаг. Принтер нь хар цагаан буюу монохром, өнгөт гэж 2 төрөлтэй байдаг. Сүүлийн үед олон үйлдэлтэй принтерийг олноор үйлдвэрлэн гаргаж байгаа билээ. Энэ принтер нь хэвлэх төдийгүй хувилах, факс дамжуулах, хүлээн авах, скайнердах зэрэг үйлдлүүдийг хийдэг.

No comments:

Post a Comment